AIS-421

Accounting Information System

ИНТЕРАКТИВ ХХК-ийн ''ИНТЕРАКТИВ ПИРАМИД'' САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН БАГЦ ПРОГРАММ

2007-04-12 17:30

Интерактив® бизнес шийдэл – Интерактив Пирамид® нягтлан бодох бvртгэлийн програм хангамж нь аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бvртгэл болон тvvнтэй холбогдолтой бүх анхан шатны бүртгэл тооцоолол, боловсруулалт болон үйлдвэрлэл, дэлгүүр, бар, рестораны тооцоо, мөн байгууллагын боловсон хүчний үйл ажиллагааг нэгдсэн цогц байдлаар шийдэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн программчлалын технологи ашиглан мэрэгжлийн өндөр түвшний програм зохиогчид, нягтлан бодогчид олон жилийн туршлага хөдөлмөрөө зарцуулан боловсруулсан үндэсний бүтээгдэхүүн юм.

Програм нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын шаардлагыг хангасан бөгөөд Санхүү Эдийн Засгийн Сайдын дэргэдэх Нягтлан Бодох Бүртгэлийн Мэрэгжлийн Зөвлөлийн лицензтэй.

1996 онд программын анхны хувилбар Пирамид1.0 зохиогдон гарснаас хойш хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгон шинэчилсээр даруй дөрөв дэх хувилбараа гаргаж хэрэглэгчиддээ хүргээд байна. Шинэ хувилбар нь өмнөх хувилбаруудын ололттой талыг уламжлан, дутагдалтай талуудыг засаж сайжруулсан байгаа бөгөөд бид ирэх онд интернэт ашиглан ажиллах боломжтой санхүүгийн программын хувилбар болох Пирамид5.0 хувилбараа гаргахаар зорин ажиллаж байна. Энэхүү програмд байгууллага хооронд электрон байдлаар мэдээлэл солилцох, алслагдсан салбар нэгж бүхий байгууллагын хувьд интернэтээр гүйлгээ хийх, банк, бусад байгууллагын мэдээлэл солилцох зэрэг олон олон нэмэлт боломжуудыг тусгах болно.

Пирамид програм нь байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү нягтлан бодох бүртгэлийг анхан шатны бүртгэл хөтлөхөөс эхлэн бүх төрлийн журнал бичилт хийж тайлан баланс гаргах улмаар санхүү менежтентийн зөв шийдэл гаргахад зайлшгүй шаардлагатай санхүүгийн шинжилгээ хийх хүртэлх төвөгтэй ажлыг бүрэн автоматжуулж цэгцтэй мэдээллээр хангах таны найдвартай түнш болно.

Шинж чанарууд
Үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, эмнэлэг, тээвэр холбоо, эрчим хүч, уул уурхай, нефт зэрэг бүхий л салбарын байгууллагуудад тохирч туршигдсан. Жижиг аж ахуй нэгжээс том энтерпрайзуудад аль алинд тохирно.

Бүртгэлийн
Дансны төлөвлөгөөг байгууллага өөртөө тохируулан динамикаар зохиож болох боломжтой тул бүтцийн аливаа өөрчлөлт гарахад уян хатан байж чаддагаараа бусад програмуудаас онцлогтой.

Бараа бүтээгдэхүүний өртгийг тухайн тайлант хугацаанд хэдийд ч нөхөн тооцож болдог тул өргтийн зөрүү гарч ашиг, алдагдал буруу тооцогдох ямар ч аюул байхгүй.

Өглөг, авлагыг харилцагч тус бүрээр, улмаар валют, тооцоо нэг бүрээр салган хөтлөх боломжтой.

Барааг багцлах, нэг нэр төрлөөс нөгөө нэр төрөлд шилжүүлэн гүйлгэх боломжтой.
Татварын болон бусад холбогдох хууль журамд өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгч өөрөө өөрчлөлтийг тохируулан засах боломжтой.

Олон компаний бүртгэлийг зэрэг хөтлөх бололцоотой. Системийн үндсэн модиулууд болон бусад нэмэлт програмууд бүгд хоорондоо уялдаатай хийгдсэн учир нэг оруулсан мэдээллийг нөгөөд давхар шивэх шаардлагагүй тул ажил хөнгөвчилнө.

Аливаа жагсаалт дээр дурын баганаар эрэмбэлэх, хайх, шүүж харах, хэвлэж авах боломжтой.

Дэлгэц, цонх, тайланг хэрэглэгч бүр өөрийн хүссэн гадаад хэл дээр орчуулан ажиллах боломжтой. Жишээ нь: Тооцооны нябо монгол хэл дээр ажиллаж байхад ерөнхий санхүүч гадаадын хүн бол өөрийн хэл дээр(англи, орос гэх мэт) зэрэг ажиллаж болно гэсэн үг.

Тайлангийн

Хүссэн хугацааны завсраар аль ч тайланг гаргаж авах, улмаар MS Word, Excel, PDF, HTML програмууд экспортолно.

Уламжлалт 2 хэмжээст тайлангуудаас гадна 3 хэмжээст тайланг динамикаар хүссэн байдлаар өөрчлөн авах бололцоотой. Хүсвэл хэрэглэгч өөрөө ч хүссэн тайлангаа зохиох боломжтой.

Мэдээллийн аюулгүй байдал нууцлал

Хэрэглэгч бүр өөрийн нэр, нууц үгээр системд нэвтрэх бөгөөд ерөнхий нябо-гийн тодорхойлсон ажиллах эрх хязгаар хүрээнд програм ажиллана. Жишээ нь: А хэрэглэгч кассын нярав байгаад түүнд зөвхөн кассын баримт оруулах цонхонд ажиллах эрх өгөгдсөн бол бусад цонхнууд түүний хувьд хаалттай байна.

Аливаа гүйлгээ, бүртгэлийг хэн, хэзээ хийснийг програм бүртгэж байдаг тул хариуцлага тооцох боломжийг олгоно.
Техник үйлчилгээ
Энэхүү программыг суулгах, нэвтрүүлэх, ашиглахтай холбоотой дэмжлэг, техник үйлчилгээг манай үйлчилгээний алба түргэн шуурхай, чанартай гүйцэтгэнэ. Программыг ашиглах заавар гарын авлага нь ашиглахад хялбар, ойлгомжтой тул хэрэглэгчийн ажиллагааг хөнгөвчилнө.

 

 

 

 

Ангилал : Программ хангамж | Нийтэлсэн : **no name | Уншсан (11675) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг